Thursday, January 29, 2009

IT шалгал 4 сард болдогоороо болно.

МТИСШ-д хэрхэн бэлдэх вэ?

МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт, миний хэлж заншсанаар IT-ийн шалгалт хэхэ)-д бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах хүсэлт хүмүүсдээ энэхүү мэдээллийг бичлээ. Ялангуяа анх удаа орох гэж бэлдэж байгаа хүмүүст зүг чиг өгөхөд тустай болов уу гэж найдаж байна. Хэрэв та энд ямар шалгалтын тухай яриад байна вэ гэж гайхаж байвал Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг эхлээд уншчихаж болно шүү.

Tuesday, January 20, 2009

чимэхэн ч гэсэн инээд билгэлье


Та үргэлж инээмсэглэж яваарай. Амжилт хүсье

Интернэтээр унших номны жагсаалтаас

Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг олгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа мөн интернэт сайхан эхлэл болно. Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй мөн нэмэлт мэдээлэлд төлөх мөнгө байхгүй байшаа бол энэ зөвлөмж танд туслах болно.
Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсйатуудыг жагсаалаа.
• http://www.elibrary.mn/
• http://sit.num.edu.mn/
• http://www.internom.mn энэхүү вебсайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой.

Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхож байвал:http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.
2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.
3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
http://www.podiobooks.com/title/nocturnal
http://librivox.org/
4. Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com-ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com , www.hehe.mn, www.amjilt.com , www.mongolduu.com зэрэг вебсйтуудаас татах боломж байдаг.
5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.
6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна. http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp
7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. Судалсан хэл дээрээ кино үзнэ гэдэг нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.
8. Та үнэхээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлмээр байна уу тэгвэл философи, шашин зэрэг төрлүүдээр сонирхлоо өргөжүүлээрэй!
Зөвлөгөө:
• Онлайнаар хайлт хий, та юуг олж мэдэж болохоо мэдэхгүй шүү дээ. Та төсөөлж ч байгаагүй их мэдлэгийн далайд умбах ч юм билүү.
• Wikipedia гэх мэт вебсайтаар зочилж мэдээллүүдийг унш холбогдох вебсайтуудаар аялаарай.
• Төлөвлөгөө бүхий жагсаалт гаргаарай ингэснээрээ та сургууль ажилдаа ч бас анхаарлаа хандуулж чадах болно

Saturday, January 10, 2009

Программистыг хэн төрүүлдэг вэ

Программистыг хэн төрүүлдэг вэ ?
(хошин өгүүллэг)
Японд сайн программистыг хэдэн дээд сургууль дамжуулан бэлддэг. Ингэхдээ тэд иень гээч мөнгөө хэдэн живаагаар нь баруун солгойгүй цацаж бөөн үрлэг зарлага болж, өр шир тавина.
Шаварчны хүү шаварчин, программистын хүү программист болно гэсэн үзлийг хятадууд ягштал мөрдөнө. Тэд хэдэн үе дамжуулан өч төчнөөн зоос үрж байж программын нарийн ширийн мэдлэгийг хуримтлуулж авамшаа болно.

Арайхийж! Тэр мэдлэгээ үхэхийнхээ өмнө төрсөн ганц хүүгийнхээ баруун чихэнд аяархан шивнэдэг. Ингэхдээ цус нус, цагаан улаан бөөмийн хэдэн төрлийн шинжилгээнд давхар давхар оруулж хоноцынх биш эсэхийг нь дахин дахин магадалдаг.
Харин Монголд бол шал өөр. Программист байгалийн жамаар өөрөө бүрэлдэн буй болно. Бүр тараг мэт бүрэлдэн иснэ.
Жинхэнэ монгол ээж Долгор, хүү Дондогийгоо хотны захад хаячихаад хонио саана гээд арилж өгнө. Ой дөнгөж шүргээд байхад нь шүү дээ! Дондог дураараа тарвалзана аа. Атга шороо авч амандаа хийнэ. Зажилж үзнэ. Залгиж ч үзнэ. Улаан хоолойг нь үзүүр ёзоортой чулуу часхийтэл урж сандаргана. Гай үүгээр зогсохгүй ээ. Нарийн шороо шүлсэнд зуурагдаад хоолойд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэхийн цагт пүсхийтэл хахаж цацан байдгаараа орилж, сүйд майд болно.
Ингээд л нэг настай Дондог хүүгийн бяцхан тархинд чулуу, шороо, элс, үнс, хоргол, хомоол, хар хорхой, тэмээн аалз, өмхий тонгой… гэх зэрэг өгөгдлүүдээс залгиж болдог ба болдоггүйгээр эрэмбэлсэн алгорифм дараалал бүрэлдэн буй болно. Программист Дондог эхний шалгалтаа 69 “D” өгчих нь энэ.
Тэгж байснаа хүү тэнтэр тунтар алхаж эхэлнэ. Улайдталаа халсан зуухны хүхээгт алгаа нааж аюул болно. Буцалж байгаа цагаанд хуруугаа дүрээд часхийтэл орилж, өнөөх нь цэврүүтэж, баалж, уйлаан майлаан шаналан энэлэн хэдэн өдөр үргэлжилнэ ээ, базарваань. Захиалагч талаас тогтоож өгсөн “дулааны хэм” хэмээх нөхцөлт хэмжигдэхүүн хүүгийн баруун гарын алга, зүүн гарын долоовор хуруун дээр насан туршид нь арилшгүй сорви үлдээх нь энэ. “Ий халуу-у-н!” гэх эцэг эхийн анхааруулах дохиог сонсмогцоо логик дараалал бүхий үйлдлийн системийн дагуу гараа нуудаг болно! Программист Дондог хоёр дахь шалгалтаа 78 “С” өгчихлөө.
Есөн нас гэдэг ерөөсөө гуйгаагүй байхад дайраад л ирнэ. Долоогийн “А”-гийн Сугар ах арилжаа шаргыгаа унуулж, арааны шүлс асгаруулсан мөсөн чихрээ харамгүй эмтэлж саймширна. Тэгээд тэр Дондогийг “За ахын дүү, ёстой сэргэлэн ш дээ!” гэж хошгируулна. Саахалт айлын Чимгээд гоё гэгч дөрвөлжилж эвхсэн захидал атгуулах төслийг Дондогийн гараар хэрэгжүүлэх гэснээс л тэр. Сугар “Хэрвээ Чимгээгийн дэргэд аав нь байвал болохгүй, ээж байвал нүдийг нь хариулаарай, том эгч байвал ойртсоны ч хэрэггүй шулам шүү цаадах чинь!” хэмээн захина. Мөсөн чихрийн авилга авсан юм болохоор Дондог хүү саахалтынх руугаа зориг муутай алхахаас өөр аргагүй. Алхаж явахдаа “Аав нь байх юм бол худлаа бор үрээгээ асууна, ээж нь байвал Чимгээ рүү дөхнө…” гээд л үйлдлийн дараалал, хариу үйлдлийн системээ боловсруулсан шиг ээ, айдсаа умартана. Сугарын шуудангийн ногоон онгоц болж ээ явтал Дондог программист гурав дахь шалгалтаа 80 “В” дүнтэй давчихсан байна шүү дээ.
Дондог хүү өглөө босох бүртээ нэг шинэ программ бодож олох зайлшгүй шаардлага тулгарна. “Чөдөртэй морьд хаа хүрсэн бол?” хэмээх энэ бодлого тоо томшгүй олон шийдэлтэй. “Хул морь дагуулсан бол баруун хойшоо явсан байгаа” ч гэх юм уу, “Мөрийг нь харахад бөгтөр буурлын зүүн урд хөлийн чагт мултарчээ. Өрөөлдөөд сул юм шиг алга болсон байгаа даа” гэж бодогдоно. Эсвэл “Өндөр хээрийг услаагүй чөдөрлөчихсөн, хойд гол руу орчихоо вий” гэж толгой гашилгана. Өглөө бүр л программ зохиох дасгал ажиллаад 85 “В” аваад байгаа хэрэг.
Дондог нэг л мэдэхэд арван тав хүрч хонинд явдаг болсон байна. Саахалт айлын Алимаад хэт шохоорхоод, хонио дэндүү ойртуулснаас нийлүүлж, авгайчуулын хараалыг барна. Дамбий гуайн айхавтар бухаж тонгочдог улаан бярууны толгойд бугуйлаа чиргүүлж тавьчихаад бас яана гээч. Хойд голын Болдоотой мөрийцөөд, алаг үрээгээрээ эрэг рүү харайлгаж байгаад эмээлээ чиргүүлж тавьчихаад үзээгүйгээ үзэх бас энүүхэнд.
Энгийн, нийлмэл, давталттай, давталтгүй гээд энэ бүх үйлдлүүд ганцхан хариун дээр очиж зангилагдана. Тэр нь юу гээч? Аавын чөдрийн гувруу татсан ороолголт! Аманд цус амтагдах шиг болж, ганц хариу бүхий олон үйлдлийн систем ч гэнэ үү мэргэжлийн ойлголт орой руу шурдхийтэл гулсаад ирнэ. Программист Дондог дөрөв дэх шалгалтаа 99 “А” өгчих нь тэр.
Дэлхий дахинд компьютерийн сураг дөнгөж л гарч байсан жар далан онд ийнхүү Дондог хэмээх авьяаслаг программист Монгол газар шороон дээр байгалийн жамаараа бүрэлдэн буй болсон түүхтэй байх юм. Монгол цусны программистууд үнэд орж, манай галактикийн од гариг бүхнээр нэг таран ажиллаж байгаагийн учир ийм буюу.
Дэлхийн программ хангамжийн акул компаниуд монгол программист Дондогийн төлөө үхэлдэж байна шүү дээ цаана чинь!

Эх сурвалжийг http://www.biirbeh.com оос иш татав.

Friday, January 9, 2009

Амдрах сайхаан хүмүүс минь бие биесээ хайрлая

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

АНД НӨХӨДДӨӨ

Гавъяа байгуулаагүй ээ
Гайхуулах юм надад үгүй ээ
Шаналсан үед сэтгэлийг чинь засаж
Шартсан үед дотрыг чинь засаж
Өө сэвийг чинь хүн эрвэл
Өмөөрч
Өөр хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж

Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!

Наадмын хүлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагүй ч
Хэн нэгний төлөө зовниж
Хэлэх үгээ мартаагүй!

Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нөхөд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгүй тангараг бидэнд бий!

Өдөр шөнийн турш бодож
Өр зүрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нөхөдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!

Алдаагий нь хүртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгүйд нь үгүйлж, галгүй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг
Бодол санаа сэтгэл зүрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нөхөдтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!

Заримдаа би тэднийг эс ойлгож
Зам замаа даган холддог ч
Оройхон бараагий нь харахгүй бол уймарч
Орон гэрт нь уруу царайлсаар очдог.

Хар цай талх, давсаа адилхан хувааж
Харамгүй сэтгэл, шүлэг, ном, мөрөөдөлдөө умбаж
Харуй бүрийд буцахдаа өвөр дүүрэн баяр жаргалтай
Хамаг орчлон сэтгэл дотор багтаж ирдэг учиртай.

Холоос давхисаар ирсэн хүлэг морьд шиг
Хонгор насны хэдэн нөхөд минь
Бүхний сэтгэлд шижир алт шиг нийцээгүй гэмээ нь
Бүлээн дулаан хайраар олныг жаргаах нь магад

Ямар ч өөгүй бурхад биш ээ, тэд минь
Янаг охидоо л харин бурхан шиг хайрлана
Баланд шунасан зөгий шиг амьдралд дурлаж
Баясгалант нарыг цонхон дээрээ угтан зогсдог.

Ойворгон, даруу, гэнэн, ухаалаг
Олон араншинтай ч бие биенээ нөхөж
Нийлээд нэг төгөлдөр хүн шиг болдог юм
Нэг нэгээс нь салгаж болохгүй хэдэн нөхөд минь!

Уулын манан, бороо шивэрсэн өдөр,
Ухаажсан харц, эмгэд, хүүхэд, нарс мод,
Уйтгар сэргээх хүлгийн янцгаалт
Урам бадраах шөнийн оддод дуртай!

Амьдралын хайрласан дээд шагнал-нөхөд минь
Атаатан дайсны эсрэг гартаа барих илд-нөхөд минь
Аяны замыг ивээгч далдын сахиус мэт нөхөд минь
Амьдралд та нар миний өөртөө итгэх шалтгаан юм!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...